Б.Ууганцэцэг: Хүүхдээ дэмжсэн харилцаа сурлагад нь эергээр нөлөөлдөг
Сурлагын үзүүлэлт нь буурч, хоцрогдож байгаа ихэнх өсвөр насныхны голчлох шалтгаан нь гэр бүлдээ санаа зовох, гэр бүлийн тогтворгүй харилцаа, гэрээсээ хол айлд амьдардаг, үерхэл нөхөрлөл зэргээс болсон байдаг. Тиймээс таамаг дэвшүүлэх, шахаж шаардахаас урьтаж хүүхэдтэйгээ ярилцаж шалтгааныг нь тодорхойлох нь зүйтэй юм.
















