Сэлэнгэ аймгийн 70 настай ахмадын бэрээс халдвар илэрчээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын оршин суугч 70 настай иргэнээс халдвар илэрч PCR шинжилгээгээр батлагдсан байна. Мөн уг иргэний ойрын хавьтал гурван хүнээс халдвар илэрчээ. Гурван иргэний нэг нь халдвартай иргэнтэй хамт Дархан-Уул аймагт зорчсон бэр эмэгтэй аж.


















