Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн НИСЛЭГИЙН ХУВААРЬ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:
Баян-Өлгий аймагт байрлах шатахуун түгээх станцын ажилтнаас "Ковид-19" халдвар илэрсэн талаар мэдээлэл тархсан. Албаны эх сурвалж "PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Тухайн иргэн өмнө нь халдвар тусаад эдгэрсэн" болохыг мэдээллээ.
Одоогоор 147 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Измир хотод таван барилгын нуранги дээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Европын өөр нэг улс болох Францад аймшигт алан хядах ажиллагаа болсны дараа Австрид ийнхүү халдлага болсон нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
11.00 цагт ЭМДЕГ-аас өөрийн байрандаа хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлнэ. Утас: 99070502
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг авдаг. Энэ мэдээгээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байсан. Өмнөх жилүүдийн жишиг ч үүнтэй адилхан. Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй. Үүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурсан. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна. Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцлаа.
THE OPEN MIC MONGOLIA-г зохион байгуулагчдын зүгээс шоколад худалдан авч, хайрын түүхээ бичиж илгээх уралдаан зарлажээ.
Газар хөдлөлтийн дараа найман орон сууцны нуранги дээр аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Аврагчид энэ хугацаанд 106 хүнийг эсэн мэнд гарган авчээ.
Сноуден Америкийн тусгай албад цахимаар хүмүүсийг тагнаж, мөрддөг талаарх мэдээллийг дэлгэснийхээ дараа Орос руу дүрвэсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.11.02/ даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын өргөн барьсан хоёр хувилбараар мэдээлэл сонсов.
Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг болж байна
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ манай улсыг ШХАБ-д элсэхийг санал болгосон. Мөн ОХУ-д айлчлал хийх үеэр ШХАБ-д элсэх асуудлыг хөндсөн. 2004 оноос манай улс ажиглагчийн статустай явж ирсэн. Сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой, үргэлжлүүлэн судална гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар энэ байр суурь хэвээр байгаа. Бидний гадаад бодлогод БНХАУ, ОХУ-аас шууд нөлөөлөх асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр манай улс ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны түвшинд өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байгаа. Тиймээс аливаа хоёр талын харилцааг аль нэгэн олон улсын байгууллагад элссэнээр биш, стратегийн түвшинд үргэлжлүүлэн сайн явуулах бүрэн боломжтой гэсэн байр сууриа айлчлалын үеэр илэрхийлсэн.
Амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж буй нэгдүгээр дамжааны оюутнуудын итгэлтэй зөвлөх болдог RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт “White rock” төвд зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн хавар авч хэрэгжүүлсэн хөл хорионоос ялгаатай нь энэ удаад боловсролын бүхий л байгууллагууд хэвийн горимоор ажиллах гэнэ.
Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо хамтран Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү шалгалтыг угтан Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2020.11.02/ зохион байгууллаа. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам “Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой” гээд олон уурхай бий. Гэхдээ газрын баялагтай нь ганцхан Монгол Улс биш. “Толгой”-уудаас мөнгө хураагаад Монгол хөгжихгүй. Төрийн алба шударга, чадвартай байснаар хөгжил зөв төлөвлөгдөнө” гэдгийг онцоллоо.
Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтын онцлог, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссын дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.