COVID-19: Дэлхий даяар нас барсан хүний тоо 900 мянга болжээ
Есдүгээр сарын 10-ны пүрэв гаригт дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 900 мянгыг давжээ.
Есдүгээр сарын 10-ны пүрэв гаригт дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 900 мянгыг давжээ.
Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагаа бүтэн нэг сарын хугацаанд тасралтгүй үргэлжилж байна. Эсэргүүцлийг намжаахаар эрх баригчид жагсагчид болон сөрөг хүчнийхнийг баривчилсаар байгаа юм.
2021 оны есдүгээр сарын 01-нээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамруулна. 2022 оноос 6-9 ангийн сурагчид, 2023 оноос 10-12 ангийн сурагчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамрагдана гэсэн үг. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг үе шаттай хэрэгжүүлснээр төр өөрөө сургуулийн гал тогоог хариуцаж ажиллуулдаг болно гэсэн үг. Тэгэхээр тэнд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, гал тогоог стандартын шаардлага хангуулах, хүнсний хангамжийн тогтолцоог шийдвэрлэх зэрэг олон ажлууд байна. Тиймээс бид бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд холбогдох төрийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байна.
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVI хуралдаан 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж даатгал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай болон “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах, Хорооны цахим системүүдийг орчин үеийн технологид нийцүүлэн сайжруулах, цаашид төрийн цахим системүүдтэй мэдээлэл солилцох хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээний тухай зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргалын өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч Н.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.
Дүрвэгчдийн хуаранд 13 мянган хүн байрлаж байсан нь хуарангийн даацаас дөрөв дахин хэтэрсэн байжээ. Хуаран шатсаны улмаас дүрвэгчид орох оронгүй болсон байна.
Энэ халдлагын улмаас 12 хүн шархадсан бөгөөд эмнэлэгт хоёр цогцос, долоон гэмтэж бэртсэн хүн хүргэгдсэн гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдээлжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны сургууль үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Гэхдээ цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй шийдвэр гарсан. Учир нь хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул байдаг тул халдварт өртөх эрсдэлтэй гэж үзжээ. Харин Хүүхэд харах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар гэсэн ч одоо болтол шийдэгдээгүй байна. Хоёр настнуудыг хэн асарч байгаа талаар ээж, аав нарын сэтгэгдлийг сонслоо.
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ.
Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмчлүүлэгчдийнхээ ар гэрийнхэнд зориулсан тав тухтай хүлээлгийн өрөөтэй болжээ.
Их Британийн спортын төв байгууллагаас коронавируст цар тахлыг даван туулахад нь зориулж спортын 10 холбоонд 1,38 сая фунт стерлингийн (ойролцоогоор 1,8 сая ам.доллар) нэмэлт санхүүжилт өгөхөө зарлажээ.
Коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөний улмаас ийнхүү дахин хөл хорио тогтоохоор болжээ
"Ардчиллын төлөөх намуудын нэгдэл" нэр дэвшигчдээ танилцууллаа. АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцож байна.
Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 134 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 118 мянган хүн эдгэрч, 9153 хүн нас баржээ.
Орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намууд нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээ бүртгүүллээ. Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ нам хамтарч, бие биенээ дэмжиж оролцохоор болсон.
“МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Өнөөдөр нэр дэвшигчдийг сонгуулийн хороо бүртгэх хуулийн хугацааны сүүлийн өдөр. Тиймээс намуууд нэр дэвшигчдийн материалаа сонгуулийн хороонд бүртгүүлж байна.
ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу ИНЕГ-т ажиллалаа.