НӨАТ-ын II улирлын баримтаа бүртгүүлээрэй
Иргэн та 2020 оны хоёрдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 08-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгох ажээ.

















