Centerra Gold компанийн хувьцааны үнэ 2,76 хувиар буурчээ
Арилжаа дуусах үеэр нэгж хувьцааны үнэ 9,91 ам.доллар байсан бөгөөд мягмар гаригт нийтдээ 643 948 хувьцаа зарагдсан байна
Арилжаа дуусах үеэр нэгж хувьцааны үнэ 9,91 ам.доллар байсан бөгөөд мягмар гаригт нийтдээ 643 948 хувьцаа зарагдсан байна
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд АНУ-д эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаалд оролцсон 4,4 мянган хүн баривчлагдаж, хөл хорих цаг зөрчсөн, зам хаасан, дээрэм тонуул үйлдсэн хэмээн буруутгагдсан байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 374 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд Ажиглах байранд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор найман сорьц, Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 иргэний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнүүд багтана.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Хойд Америкийн хоккейн лигт (NHL) улирлын тоглолтыг байгаа дүнгээр нь өндөрлүүлж, шууд плей-оффын шатнаас үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас улирлын 189 тоглолтыг цуцалж байна.
Цахим хичээл, тв хичээл зогссон ч бие дааж бэлдэх бүрэн боломж бий. БҮТ-ийн http://help.eec.mn/ хуудсан дээр бүх тв хичээл, ЭЕШ-ын сэдэвт даалгавруудыг зөв хариултын түлхүүрийн хамт, шалгалттай холбоотой теле зөвлөмжийг байршуулсан байгаа. ЭЕШ-ын гарын авлагыг улсын хэмжээнд 32000 сурагчид үнэгүй тараасан. Маргаашнаас ЭЕШ-ын сэдэв боловсруулах баг ажилдаа орно.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 194 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм.
Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн хар тахал бөхийн спортыг тойрсонгүй. Олимп, дэлхийн аварга А.Садулаев, Ш.Шарифов саяхан халдвар авч эдгэсэн.
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.
Дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг Хойд Солонгос коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн гүн хямралтай нүүр тулсан гэж Financial Times мэдээлжээ.
Өнөөдөр говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 12.
Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно.
Түүнчлэн эсэргүүцлийн давалгаа анхлан үүссэн Миннеаполис хотын дээгүүр Reaper тагнуулын нисэгчгүй онгоцнууд ажиглагдсан байна.
Өнөөдөр Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа.