Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд живж амиа алджээ
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан 20:54 цагт очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

















