Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж гаргав. Энэ захирамжаа 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт тодорхой үүрэг даалгаврыг өгөх үеэрээ “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Тэрээр хүнийг эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Хэлмэгдлээ” гээд байж болохгүй.











