Ханги боомтоор 8-аас доош суудалтай хувийн автомашин хил нэвтэрч болно
Ханги боомтоор 8-аас доош суудалтай хувийн тээврийн хэрэгслийн хил нэвтрэх дахин боломжтой болжээ. Тодруулбал, Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Хятад, Монгол хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор 4-р сарын 15-ны өглөө Мандал-Ханги боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэхийг дахин сэргээв.













