Шүүх хуралдааныг онлайнаар зохион байгуулав
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхүүд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тодруулбал, 2020.03.10-ны өдрөөс 16-ыг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ авсан.



















