Эмнэлгийн оношилгоог бэхжүүлэхэд 2.2 сая ам.долларын санхүүжилт үзүүлнэ
COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая америк долларын санхүүжилтийг олгохоор боллоо. Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна.


















