Урлан бүтээхэд сайн
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 24.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 24.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүлээд байна. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан сөрөг хүчний намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах, тандан судлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.
Монгол Улсын хилийн урт 8252 км бөгөөд үүнээс 901 км нь усан хил юм. Хил хамгаалах байгууллага усан хил хамгаалалтын хүрээнд “Буйр нуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа юм. Дорнод аймаг тэртусмаа Буйр нуур нь сүүлийн жилүүдэд аялагч, жуулчдын эрэлтэд, хүсэмжит чиглэл болон хөгжиж байна. Тиймээс ч Буйр нуурын усан хилийн хэсэгт хилчид аюулгүй байдлыг хангаад зогсохгүй орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг давхар сахиулан ажилладаг.
Орост титэм вирусийн халдварын тохиолдол 93 болсноос 86 нь зөөвөрлөгдөж ирсэн гэж Шуурхай штабын дарга Татьяна Голикова мэдэгдсэн байна
Спот зах зээл дээр энэ маркийн газрын тосны үнэ баррель нь 28,96 ам.доллар болтлоо буурч байсан юм.
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхүүд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тодруулбал, 2020.03.10-ны өдрөөс 16-ыг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ авсан.
Халдвар илэрсэн гурван иргэнээ эмчилгээнд шуурхай оруулаад явж байна. Бид эхний эмчилгээгээ хийгээд үр дүнд хүрсэн. Та бүхэн эрүүл мэндийн салбарынхандаа итгэж болно.
Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Коронавирусийн халдвар авсан иргэд рүүгээ дайрч, давшилж хэрэггүй. Тайван байлгах ёстой. Сүүлийн үед коронавирусийн халдварыг улс төрийн зорилгоор мэдээлэл түгээж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.
Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас Америкийн Сан-Франциско болон ойролцоох хотуудын оршин суугчдыг гэрээсээ гарахыг хоригложээ.
Коронавиурсээс болж эдийн засагт маш том эрсдэл үүсч байна. Нэгдүгээрт, макро эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн шоконд орсон. Хоёрдугаарт, Монголд орж ирж байгаа гадаад валютын урсгал хумигдах эрсдэл үүссэн. Үүний дүнд ажлын байр багасах, төгрөгийн ханш сулрах үр дагавартай.
Өвчтөнд өвчний шинж тэмдэг байхгүй болсоны дараа ч бусад хүнд халдвар тараах өндөр магадлалтай тул шинж тэмдэг алга болсноос хойш дор хаяж хоёр долоо хоног тусгаарлах шаардлагатай гэж ДЭМБ анхааруулсан байна.
ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын мэдээллэснээр ажлын хэсэг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Шалгалтаар Улсын их дэлгүүрйн “Номин тав трейд” компани махны үнээ нэмсэн зөрчил гаргасан тул 20 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.
МҮХАҮТ болон COVID-19 вирусийн халдварын улмаас үйл ажиллагаанд нь хүндрэл учраад буй 10 гаруй бизнесийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга асан А.В.Гордеевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд шагналыг нь гардуулав.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж хүндэтгэх шалтгаантай эх орондоо буцах нэн шаардлагатай иргэдийг тээвэрлэн авчраад байна.
Хятадын Засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлд хотын бүс нутгуудад 442,47 сая хүн ажил эрхэлж байсан бөгөөд энэ үзүүлэлтээс тооцож үзвэл хамгийн багадаа л 4,67 сая хүн ажилгүй болжээ.
Голомт банк ОХУ-ын Сбербанктай мэдээллийн технологи болон дижитал банкны чиглэлээр хамтран ажиллах гэрээг өнгөрөгч сарын 20-ны өдөр Москва хотноо байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.