Чай Вэньруй: Монголын ард түмний халуун сэтгэлийг Хятад Улс хэзээ ч мартахгүй
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт нянгийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа нотоллоо.

















