С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан дөрвөн төрлийн зээлийг тэглэнэ
НДС-гаас олгож байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад тэглэх хууль эрхзүйн орчин боловсруулахаар ажлын хэсэг ажиллалаа. Энэ ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх төслийг УИХ-д өргөн барилаа.



















