Сэлэнгэ аймгийн дөрөв дэх тэмбүүгүй сум Хүдэр
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Хүдэр сумын ард иргэдийн дунд 10-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж 1583 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.


















