АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 11 дүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.29/ “Эрчим хүчний салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг "ДЦС-3" ТӨХК-ний байранд боллоо.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Амархүүг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага болон ажилтнууд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд уулзлаа.
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.
“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан” эхэллээ.
ҮХЦ маргааш /2019-10-30/ 09.30 цагаас хуралдана. Цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх гэж байна.
Уулзалтын эхэнд ноён Төрли өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллах талаар ярилцсаныг дурдаад, энэ удаагийн айлчлал нь үүний илэрхийлэл болохыг тэмдэглэв.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.
Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
2018 онд үндэсний 108 үйлдвэр 16,645.1 тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.
Банк хоорондын волейболын аварга шалгаруулах “Банкир – 2019” тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 2019.10.25-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд сонирхолтой тоглолтуудаар үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол манай улсад чимээгүйхэн айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийгээд буцлаа. Энэ айлчлалын өмнө оросын хэвлэлүүдэд тэрбээр мэдээлэл өгсөн байна. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгджээ.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож буйг тохиолдуулан Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон “Харанга” хамтлагийн бөмбөрчин, гитарчин Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Олон улсын зах зээлд үнийн өөрчлөлт, огцом савлагаа өрнөж буй энэ өдрүүдэд дэлхийн эдийн засгийн хамгийн чухал түүхий эд болох нүүрсний салбарын шинэ мэдээлэлд анхаарал хандуулъя. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ суларсан ч эргээд чангарах төлөвтэй байна. Хэдийгээр энэ нь дулааны улирал дуусч байгаатай холбоотой боловч дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн зүгээс нүүрсний чанарыг чухалчилж байгаагаа дуулгаж байна. Үүнээс үүдэж, нүүрсний зах зээлд өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
Тус хандивын аяныг Имартчуудын “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм.
“Teach & Tech 2k19” өдөрлөг 2019 оны 10-р сарын 31-ний 09:00 цагт Corporate Convention Centre-т зохион байгуулагдах бөгөөд Дижитал шилжилтийн эрин үед Ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл технологийн багш нарт мэдээлэл өгөх, заах арга зүйн дотоодын төдийгүй дэлхий дахины туршлагыг хуваалцах, сүүлийн үеийн технологийн чиг хандлага болон Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Програмчлалын кодын сургалтын төвүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм.