“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим хичээл эхэллээ
Ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим сургалтын нээлтийн арга хэмжээ 2019 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Түгээмэл хайрын хүрээлэн” сургалтын төвд боллоо.



















