Хүүдээ зодуулсан ахмад настан гэмтлээ даалгүй нас баржээ
Тодруулбал тус аймгийн Дархан сумын 6 багт оршин суух хаягтай 71 настай иргэн Н-ийг түүний хүү 35 настай Б гэгч зодож, гэмтээжээ. Хүүдээ зодуулсан гэх иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очиж эмчлүүлж байгаад өчигдөр /2019.09.12/ гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.



















