МАН амлалтаасаа ухарч, Үндсэн хууль байрандаа үлдэх үү
Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулна гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалтаасаа ухарсанд тооцогдоно. Учир нь дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулгын үр дүнгээс үл хамаарч, өөрсдийн шийдвэрээр шинэчлэн хэлэлцэнэ. МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өмнөх парламентад хэрэгжүүлж чадаагүй амлалтаа дахин тусгалаа ч олонхи болох эсэх нь эргэлзээтэй. Эрх баригчид ирэх сонгуулиар ажлаа дүгнүүлнэ.


















