Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ
Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох саналыг хүргүүлсэн байна. Бригадын генерал Д.Ганзориг зэвсэг хүчинд тасралтгүй 29 жил алба хааж байгаа. Энэ нь холбогдох хууль тогтоомжийн болзлыг хангаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг хариуллаа.

















