Улаанбаатар Агро парктай танилцах аялал зохион байгууллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн багтай хамтран хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготойгоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Тарвагатайн аманд байрлах Улаанбаатар агропарктай танилцах Агро аяллыг зохион байгууллаа.
















