Ц.Нямдорж: Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид хураалгаж болохгүй
Цаашдаа Ерөнхийлөгч өргөн барьсан зүйлийг буцаахгүй гэдгийг оруулж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыг тодруулж гаргах ирэх маш хэцүү. Тэр тусмаа энэ улс төр нь мөнгө, эрх ашигтай сүлбэлдсэн. Өөрийнхөө карманы хүнийг Ерөнхий сайдад гаргаж ирэх сонирхол ялсан намд ч, сууж байгаа Ерөнхийлөгчид ч, элдэв шалдав хүмүүст байдаг. Монголын улс төрийг донсолгоод байгаа зүйл чинь цаад том углуургаараа энд байгаа.


















