Ганц асуулт ба ГАЦАА
Төр, засгийг тогтвортой байлгахын төлөө сонгогчид 2016 онд Монголын улс төрийн ууган хүчинд үнэмлэхүй олонхийн суудал өгснийг парламентын гаднах удирдагч, хурандаа У.Хүрэлсүхдээ МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид өглөө бүр сануулж, мессэж илгээж баймаар. МАН-ын их хурлын төлөөлөгчид ч хоёр жилийн өмнөх түүнийг төрийн эргэлт хийлгэх гэж намын даргаар сонгоогүй байх.


















