Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд "Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдээс сонгохоос гадна танхимын дөрөв хүртэлтх гишүүн УИХ-ын гишүүн байж болно" гэсэн заалтыг тусгасан. Харин Ерөнхийлөгчийн төсөлд зөвхөн “Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байна. Бусад нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй” гэж заасан. Ажлын хэсгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөл дэх заалт дэмжигджээ. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх заалт дэмжигдвэл “давхар дээл”-ийг бүрэн тайлахаар байгаа юм. Ингэхдээ Ерөнхий сайдыг л УИХ томилж, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм.