МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд уучлал үзүүлнэ
Энэ асуудлаас болоод сэргээх хэрэглэж, эрхээ хасуулсан таван бөх уучлал хүсч шийтгэлийн хугацааг багасгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчдийнхээ шийдвэрээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг төрийн бус байгууллагын зарчмаар явуулсан бөгөөд МҮБХ-ны 15 тэргүүлэгчээс найман хүн уучлал үзүүлж, долоон хүн татгалзсан шийдвэр гаргасан. Олонхоороо асуудлыг шийдэх төрийн бус байгууллагын зарчмын дагуу бөхчүүдэд уучлал үзүүлж цахимаар бүртгэл хийгээд явуулаад байна. Гэтэл Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 23-нд зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүд энэ шийдвэрийг асэргүүцэж бөхийн барилдаан эхлэхгүй цаг гаруй хугацаанд саатсан" гэв.


















