Эгэл УЯАЧИЙН эв таарсан УЯА
Өвсний толгой таслан амандаа зууж хээвнэгхэн хазлах гүдс шулуун энэ эрийг Нямсүрэнгийн Мөнхсүрэн гэнэ. Тэрээр багадаа өвөөгийнхөө хурдан морийг унаж өссөн. Тиймдээ ч өвөөгийнхөө морь уях эрдмийг өвлөж нутагтаа, сумандаа морьдоо хурдлуулж яваа эгэл бор уяач.



















