"Түмэн шувуут" компани өндөгний үнээ нэмэхгүй гэв
"Түмэн шувуут" компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ.
"Түмэн шувуут" компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.
Жамбалын Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөг түрээсийн мөнгө гээд данс руугаа авчихсан. Бид бол ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж мөнгө олдог. Түрээсэнд өгсөн энэ мөнгөө бид буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжлагдахаар болсон. Улс төрийн албанд байсан хүмүүс улайм цайм менежментийн хувьчлал нэрээр хулгай хийжээ. Хулгай хийж авчихаад бялуугаа ингэж хуваадаг юм байна. Энэ бол баримттай Байшин байшингаар нь хуваагаад өгчихсөн авлигын хэрэг юм шүү. Тиймээс ирэх даваа гарагт АТГ-т эдгээр нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар баримтын хамт өгнө.
Ийм төрлийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд есөн хүн амиа алджээ. Тэдгээрийн дотор сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэж байгаад хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд амиа алджээ.
1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна. Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.
Замын-Үүд дэх гаалийн газраар 2023 онд 850 гаруй зөрчлийг шийдвэрлэжээ. Гол үйлдэгдэж байгаа зөрчил нь бусдын дайвар ачаа, барааг авч явах, улмаар зөрчил, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Б.Ундрах мэдээлжээ. Тэрбээр он гарсаар өнөөдрийн байдлаар 130 гаруй зөрчлийг хянан шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгожээ.
Тэрхүү зураг бичвэрийн мөрөөр тус үйлдвэрт холбогдох байгууллагуудаас шалгалт хийхэд зудын улмаас зүй бусаар хорогдсон малын мах болох нь тогтоогджээ. Тухайн “Монгол бугат тал нутгийн хүнс” компани нь БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд өнөө маргаашгүй хийнэ.
Цахим орчинд өнгөрсөн шөнө их хэмжээний юань оруулж иржээ гэсэн бичлэг тарсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх мэдээллийг өгчээ. Тус мөнгөн дэвсгэртүүдийг тамхины хайрцагнуудад хийн Монголын хилээр оруулж ирсэн байж болзошгүй байна.
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол иргэн нь тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллага /авто сургууль, курс/-д суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн байхаас гадна үнэлгээний хуудас, Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, Фото зургийг тухайн төвийн шалгуулагчид урьдчилан хүлээлгэн өгснөөр E-Mongolia платформоор дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийг захиалан авах юм.
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойр, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхзорилгоор “DiGi GO”өөртөө үйлчлэх дижитал салбарыг нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад шинээр нэмж байгуулсаар байна. Одоогоос яг жилийн өмнө ХААН Банк анхны дижитал салбар Яармагийн Белмонтед ашиглалтад оруулж байсан болөдгөө 5 дахь нь Дунд голын хойд талдбуюу ЦЕГ-ын авто баазын дэргэд байрлах Парко ривера цогцолборт саяхан нээгдлээ.
Бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд бид нарын яриад байгаа газруудыг хэсэгчилж шилжүүлж ирсэн байгаа юм. ТУЗ-ийн албан ёсны шийдвэргүйгээр газруудаа хувь хүнд шилжүүлж ирсэн байгаа юм. Тиймээс Улсын бүртгэл дээр нэр дурдсан хүний 100 хувь гэсэн бүртгэлийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд АТГ-д шалгуулахаар хандаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Харамсалтайгаар угаартаж нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.
Импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг бий болгох шийдвэр гаргасан засгийн газар тариаланчдын эрх ашгийг хамгаалах бодлого баримтлана гэдгээ бас дуулгасан юм
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ.
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Элчин сайд Игавахара Масарү, "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ.