Х.Мандахбаяр: С.Амарсайхан хотын даргаасаа түдгэлзээд шалгуул
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.



















