Ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна
Өнөө шөнө Монгол Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч салхины хурд өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч, хүчтэй салхилахыг анхааруулж байна.



















