Барилга дээрээс хүн унаж гэмтжээ
Цагдаагийн байгууллагад "БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 21-ны 08:01-д иржээ. Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат “Б” /эр,37н/ ажил хийж байгаад унаж гэмтсэн байжээ.


















