Казиногийн хуульгүй улсад журам үйлчлэх үү
Төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын казинод цэнгэн зугаалж байгаа төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй алдагдлыг нөхөн төлүүлэх нь ёстой, уг нь. Дотоод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа мөрийтэй тоглоомын газруудыг ч хааж, орлогыг улсад төвлөрүүлэн, төрийн албан хаагчдын ёсзүйг чанд сахиулах нь төрийн үүрэг. Нөгөөтэйгүүр энэ шийдвэрийг “мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан” өөрсдийн таашаалд нийцүүлэн хэрэгжүүлэх вий гэсэн нийгмийн хардлага ч дагалдаж байна.



















