Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх хангагдахгүй байна гэв
Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байна. Уг нь 3500 гаруй хүүхэд байсан бол жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн шүү. Салбарын сайд нар нь бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаад харамслаа. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтарч ажилласан ажил алга. Х.Булгантуяа сайд ямар ч асуудлыг хүлээж авдаггүй. Худлаа амбицладаг. Сайд болоод бүтэн нэг жил боллоо, ганц ч удаа бид нарыг хүлээж аваагүй.
















