Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан ням гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулсан. Хуваарийн дагуу 12 дугаар сарын 17-ны Ням гарагийн 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох аж.



















