Монгол Улс 2023 онд спортоос 14 тэрбум төгрөгийн орлого олжээ
2023 онд пауэрлифтинг, жюү жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа болж буй юм. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн их дуулга зэрэг нийт долоон тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ.



















