Соёлын яамны ТНБД-ын тушаалаар 18 хүнд 225 саяын урамшуулал олгожээ
Хамгийн сүүлд гэхэд л тус яам нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 хүн рүү нэг удаагийн тэтгэмж урамшуулан нэрээр тус бүр 12.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Соёлын яамны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлснээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан А/169 тогтоолоор дэмжлэг, мөнгөн тусламжийг 12 хүмүүст үзүүлж, яамны данснаас 225 сая төгрөг зарлагадсан байна.



















