Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалж болно
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол иргэн нь тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллага /авто сургууль, курс/-д суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн байхаас гадна үнэлгээний хуудас, Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, Фото зургийг тухайн төвийн шалгуулагчид урьдчилан хүлээлгэн өгснөөр E-Mongolia платформоор дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийг захиалан авах юм.















