Обьектын гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2018 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд обьектын буюу ахуйн хүрээний гал түймрийн дуудлага нийт 1792 удаа бүртгэгдсэн байна. Хүйтний улиралд обьектын гал түймрийн дуудлагын тоо нэмэгддэг, иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.