Парисын төвд бусад руу хутга барин дайрч, хүний амь хөнөөсөн этгээдийг баривчилжээ
Өмнө нь, 2016 онд тэрбээр дөрвөн жилийн хорих ял сонсож байжээ. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн хүнд хямралтай, эм уудаг байсан тул Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын байнгын хяналтад байдаг аж. 2022 оны зун тэрбээр эмчилгээгээ зогсоосон. Үүний дараа эмч нар түүний зан байдал эрсдэл дагуулахуйц байгаа талаар хэдэнтээ мэдэгдэж байсан ч хууль сахиулагчид түүнийг саатуулах ямар нэг арга хэмжээ аваагүй байсан гэнэ.



















