"ОСНААУГ-ын ажилчид цалингаа хоёр сая төгрөгт хүргэхийг шаардаж байна"
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдод шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ. Ажилчдын төлөөлөл "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2000 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдын 70 хувь нь мэргэжлийн инженер техникийн ажилчид байдаг. Гэтэл үүний 800 гаруй хүн нь 650 мянган төгрөгөөр цалинждаг. Энэ асуудлаас болэ манай салбар хүний нөөцийн хомсдолд орж, амьдрах эрхийн баталгаагүй болж байна" гэж байлаа.


















