Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д манай тамирчид тэргүүллээ
Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод 18 орны 350 тамирчин оролцож өчигдөр аваргууддаа тодрууллаа. Монголын улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүллээ.



















