Д.Чойжамцыг чөлөөлж, Тэргүүн хамба ламаар Д.Жавзандоржийг томиллоо
МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы Б-1 давхрын хурлын Б1 танхимд МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ.


















