Монголын буучид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
БНСУ-ын Чангвон хотод “Парис-2024” олимпын наадмын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 2-нд болох бөгөөд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Ганхуяг, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат нарын удирдлага дор Монголын найман тамирчин цэц мэргэнээ сорино.


















