А.Отгонцэцэг: Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлтээ үнэн зөв гаргахыг шаардаж байна
Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор асан Г.Ганжаргалын амь насаа алдсан хэрэгтэй холбоотой ар гэрийнх нь зүгээс мэдээлэл хийлээ. Уг хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон байдаг. Түүнд хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Гурав дахь удаагаа задлан шинжилгээ хийх шийдвэр 05 дугаар 30 нд гарсан. Уг задлан шинжилгээний багт тухайн хэрэгт холбоотой хамт байсан эмч нар оролцож байгаад ар гэрийнхний зүгээс эсэргүүцэж шүүх шинжилгээний байгууллага үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж суулт зарлах гэж буйгаа мэдэгдэв.



















