УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, сэрүүхэн байна.
Ийнхүү эмгэнэлт явдал болсны дараа Палестины Раммалла хотод эсэргүүцэл дэгдсэн байна. Иргэд Ерөнхийлөгч Махмуд Аббасыг буруутган, хүчний байгууллагуудын автомашин руу чулуу шидэж, үймээн дэгдсэний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан тараажээ. Түүнчлэн Иордан, Египет, Ливан, Ирак, Иран, Тунис, Турк, Йемен, Сирид ч эсэргүүцэл дэгдэж байгаа аж.
Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа тул эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд ногдох байдлаар хэлэлцээрийг явуулсан.
Онгоцны зорчигчийн дундаж жинг 70 кг гэж тооцоолон онгоцны нийт жинг гаргаж, улмаар түлшний зарцуулалтыг тооцдог аж. Харин энэ удаад Амами Ошима арал руу спортын арга хэмжээнд оролцохоор тус бүр нь 120 кг орчим жинтэй 27 сумочин нэг дор зорчихоор болсон нь ийнхүү агаарын тээврийн компанийнхныг "сандаргажээ". Улмаар нэмэлт нислэгээр арлыг зорьсон сумочид буцахдаа ч мөн тусгай нислэгээр зорчих болсон аж.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Хятадын агаарын такси олон нийтэд танилцуулах зорилгоор олон жилийн туршид зорчигчдыг тээвэрлэж байсан. Харин одоо албан ёсоор зөвшөөрөлтэй болсноор төлбөртэй үйлчилгээ үзүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болж байгаа юм байна. Хятадын агаарын такси 40 000 удаа туршилтын нислэг үйлдэж, улмаар аюулгүй байдлыг батлах бүхий л шаардлагуудыг хангасан аж.
Одоогоор Газ хотоос 600 мянга орчим оршин суугч аюулгүй бүс рүү нүүсэн, хотод 100 мянга орчим хүн үлдсэн талаар The Guardian мэдээлсэн байна. Тэднээс 40 мянга гаруй нь Газ дахь аль-Шифа эмнэлгийн нутаг дэвсгэр дээр цуглан, бөмбөгдөлтөд өртөхгүй гэж найдан энд хоргодож байгаа гэнэ.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ихэсдэг талаар Прокурорын газраас мэдээллээ.
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Т.Ганзориг, Д.Баасандорж, Б.Оюунболд нарын удирдлага дор өсвөрийн 14, залуучуудын ангилалд 11 тамирчин эх орноо төлөөлөн тулалдана.
2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны тоглолтоо аравдугаар сарын 12-нд Тажикстан улсад хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр хариу тоглолтоо 15:00 цагаас Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Афганистан улсын шигшээ багтай хийхэд бэлэн болоод байна.
Эмгэнэлт хэрэг 10 дугаар сарын 17-нд болсон юм. Алан хядагч Шведийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид рүү Калашниковын автоматаар буудаж, "Аллах Акбар" хэмээн орилсон аж. Улмаар хоёр хүн амиа алдаж, тоглолтыг цуцалсан юм. Үүний дараа Бельгийн эрх баригчид алан хядах аюул заналын түвшинг хамгийн дээд хэмжээнд хүргэжээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Гадаад харилцааны яам Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан 9 иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байна.
ОХУ-ын Хоёрдугаар баруун тойргийн цэргийн шүүх нэгэн цэргийн алба хаагчтай холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 12,5 жилийн ял оноожээ. Энэ талаар шүүхийн хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ.
Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан гэсэн мэдээлэл гарсан. Барьцаанд байгаа хүмүүсийн хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд ХАМАС олзны хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй палестинчуудаар солиход бэлэн хэмээн даваа гарагт мэдэгдэж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаалчилга гаргаж, иргэдийн саналыг авч эхэллээ.
Олон зууны түүх, архитектурын гайхамшиг болсон үзэсгэлэнт Парис хотын зуны үдэш Сена мөрний эргээр зугаалж, алдарт Луврын музейд зочилж, Эйфелийн цамхгийг хэрхэн гэрэлтэхийг хармаар байна уу? Мөн та Парис хотноо зохиогдох хүн төрөлхтний хүсэн хүлээсэн олимпын наадмыг үзэж, эх орныхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандаж буй гайхалтай түүхэн мөчийн гэрч болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ боломжийг ХААН Банк танд олгож, харилцагчдаа Парис хотод хүргэх хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын археологичид Цагаан хэрэмний Бээжин дэх Бадалин хэсгээс эртний 59 тэсрэх төхөөрөмж олжээ. "Чулаан гранат" нь Мин гүрний эринд Цагаан хэрэм дагуу ирсэн дайснаас хамгаалах үндсэн арга байсан бөгөөд дунд зэргийн хэмжээтэй чулуунд тэсрэх бодис хийдэг байсан аж. Ийм зэвсгийг бэлдэхэд хялбар, түүнчлэн Цагаан хэрэм дээр зогсож байгаад шидэхэд цэргүүдэд амар байсан гэнэ. Археологчдын олсон 59 тэсрэх бөмбөг нь эргүүлийн нэг хэсэгт байсан аж. Энэ нь зэвсэг хадгалах агуулах зориулалтаар ашиглагддаг байсан газар гэж археологичид үзжээ.