ОХУ цөмийн туршилт хориглох гэрээг цуцлахаар зэхэж байна
Оросын Төрийн думын зөвлөл ойрын үед Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсныг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Төрийн думын дарга Вячеслав Володин Телеграм сувагтаа бичжээ.



















