Аун Сан Су Жиг гэрийн хорионоос шорон руу шилжүүлжээ
Аун Сан Су Жиг долдугаар сард шоронгоос гаргаж, гэрийн хорионд орсон аж. Наймдугаар сарын нэгний өдөр шүүх шийдвэр гарган, түүнд холбогдох таван хэрэгт өршөөл үзүүлснээр нийт ялаас нь зургаан жил хасагдсан байна. Одоо Аун Сан Су Жи 27 жил хоригдох ёстой аж. Өдгөө 78 настай түүнд оноосон хэргүүдээс 14-ийг давж заалдаж болох гэнэ.
















