Үндэсний хэмжээнд цөөрөм байгуулах ажил үргэлжилж байна
БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд “Их булаг” хөв цөөрмийн барилга байгууламжийн ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж байгаа ба усыг хуримтлуулах боомт барьснаар нийт 11745,6м3 ус хуримтлагдаж хиймэл цөөрөм үүсэх ач холбогдолтой юм. Тус ажил нь улсын болон орон нутгийн төсвийн 391.220.690 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байна.


















