Хүчнийхэн Шойгуг халж, дайчилгаа зарлахыг Путинд санал болгожээ
Хэдийгээр хүн хүчин нь хомстож байгаа ч Оросын эрх баригчид шинээр дайчилгаа зарлахаас "эмээж" байна. Учир нь хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар Оросын нийгэмд дайныг дэмжих байдал суларч, Путиний нэр хүнд ихээр унасан юм. Тиймээс Кремль дайчилгаа зарлах хүндхэн шийдвэр гаргахаа хойшлуулсаар байна.
















