Улаанбаатар-Эрээн хоорондын түр нислэг дахин эхэлжээ
Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийг түр хугацаагаар сэргээжээ. Тодруулбал, Улаанбаатараас ниссэн MR-8861 онгоц энэ сарын 16-ны 8 цаг 10 минутын үед Эрээн хотын Сайнус онгоцны буудалд газардсан нь Улаанбаатар-Эрээн хооронд зорчих түр зуурын олон улсын нислэг дахин эхэлсний бэлгэ тэмдэг болжээ.



















