Сүүлийн үед манай улсад “Хог bucket challenge” аян улам бүр эрчээ авсаар байна. Эх оронч сэтгэл энгийн зүйлээс эхэлдэгийн бодит үлгэр дуурайл болсон энэ аянд элэг нэгт Монгол түмнээ элэгний хепатитын вирүсийн эрсдлээс хамгаалах их үйлсийг эхлүүлсэн ОНОМ сангийнхан ч нэгдээд байна. Тус сангийн хамт олон Дэлхийн Хепатитын өдрөөр ”Цэвэр орчин-Эрүүл амьдрал” уриан дор зарим нэг ухамсар дорой хүмүүсийн ухвар мөчид харалган үйлдлийн улмаас хогондоо дарагдсан Туул голынхоо эрэг хөвөөг цэвэрлэж, эрүүл цэмцгэр орчинг бүрдүүлжээ.